ХЭНТИЙ: Эрт илрүүлгийн хамрагдалт 29.2 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-08-24 17:55:44

Чингис /МОНЦАМЭ/. Хэнтий аймагт энэ оны наймдугаар сарын байдлаар эрт илрүүлэгт хамрагдвал зохих 79634 хүнээс 23232 буюу 29.2 хувь нь хамрагдсан дүн мэдээтэй байна.


Үүнээс 0-17 насны 28937 хамрагдвал зохих хүн амаас 15812 буюу 54.6 хувь, 18 наснаас дээш хамрагдвал зохих 50697 хүнээс 7420 буюу 14.6 хувь нь тус тус эрүүл мэндийн байгууллагуудад хамрагджээ.


Өнгөрөгч оны тавдугаар сард тус аймгийн нэгдсэн эмнэлэгт Эрт илрүүлгийн төвийг байгуулсан бөгөөд 18-аас дээш насны иргэдэд үзлэг шинжилгээ, оношилгоог хийсээр байна.


Связанные новости