ХЭНТИЙ: Ти-Болл спортыг хөгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Чингис /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, "Хүн" театрын захирал Д.Болор-Эрдэнэ нарын хүсэлтээр Хэнтий аймагт Ти-Болл спорт хөгжих үндэс суурийг тавилаа.
Тодруулбал, Токүшима дах Монгол Улсын Өргөмжит Консул Каваүчи Широ, Монгол Улсын Соёлын элч Мики Ясүхиро тэргүүтэй Японы Ти-боллын холбоо, Монголын Ти-Боллын үндэсний холбоо хамтран тус аймгийн ЕБС-ийн 10 багшийг сургагч багшаар бэлтгэж, сертификат, үнэмлэх гардууллаа. Энэ үеэр 20 сурагчид уг спортыг заан сургаж нөхөрсөг тоглолт хийлээ.
Аймаг орон нутгийн зүгээс уг спортыг хөгжүүлэхэд анхаарч хэрэглэгдэхүүн болон зориулалтын танхимаар хангах боломжтой талаар илэрхийллээ. Япон маягийн Ти-Болл нь 2019 оноос Монгол Улсад хөгжиж байгаа бөгөөд бейсболлын суурь спорт аж. Уг спортоор хичээллэснээр багаар ажиллах чадвар, мэндлэх хүндлэх соёлд суралцах давуу талтай гэнэ.

