Гавьяат тамирчин Б.Сэр-Од ДАШТ-д тасралтгүй 11 удаа оролцсон амжилтаар Гиннесийн дээд амжилт тогтоожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2023-08-28 18:29:36
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах XIX удаагийн тэмцээн энэ сарын 19-27-нд Унгарын Будапешт хотноо болж өндөрлөлөө.

 

Тус тэмцээнд манай улсаас  Ж.Олонбаяр, Б.Сэр-Од, Ц.Бямбажав, Г.Хишигсайхан нар оролцлоо. Улмаар энэ удаагийн тэмцээний үеэр Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од ДАШТ-д тасралтгүй 11 удаа оролцсон амжилтаар Гиннесийн дээд амжилт тогтоожээ. Тэрбээр хөнгөн атлетикийн марафон төрөлд 11 удаа оролцсон дэлхийд цор ганц гүйгч болсон байна.


Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од нь 2002 оноос хойш тасралтгүй марафонд оролцсон, хэрвээ 2024 оны Парисын олимпын наадамд оролцвол 6 олимпод өрсөлдсөн дэлхийн анхны марафонч болох юм. 


Связанные новости