Саран дээрээс хүхэр болон бусад хэд хэдэн элементийг илрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ШИНЭ ДЕЛИ. /AP/. Саран дээр түүхэн буулт хийснээс хойш долоо орчим хоног болж буй Энэтхэгийн сарнаа явагч аппарат Сарны өмнөд туйлд ус хайх явцдаа хүхэр болон өөр хэд хэдэн төрлийн элементийг илрүүлсэн тухай тус улсын сансрын агентлаг мэдээлэв.
Явагч аппаратын лазерын стектроскоп багаж нь Сарны гадаргуу дээрээс хөнгөн цагаан, төмөр, кальц,
хром, титан, марганц, хүчилтөрөгч, цахиур зэргийг илрүүлсэн тухай Энэтхэгийн
Сансрын судалгааны байгууллага /ISRO/ цахим хуудсандаа мэдээлжээ.
Энэтхэгийн буугч
аппарат өнгөрсөн лхагва
гарагт Сарны өмнөд туйлд амжилттай газардсаны дараа явагч аппарат налуу замаар доош буусан юм. Энэхүү аппарат нь 14 хоногийн хугацаанд судалгаа хийх төлөвтэй байна.
Явагч аппарат “хүхэр
байгааг тодорхой баталсан” гэж сансрын агентлагийн мэдэгдэлд дурджээ. Түүнчлэн ундны ус ба пуужингийн түлш болгон хэрэглэх мөсний ул мөрийг хайж байгаа юм.
Үүний сацуу Сарны
агаар мандал, газар хөдлөлтийн идэвхжлийг судална гэж “ISRO”-гийн тэргүүн С.Сомнатх мэдэгдлээ. “ISRO”-гийн мэдээлснээр, даваа гарагт явагч
аппаратыг 4 метрийн өргөнтэй тогоонд ойртон ирэх үед явах чиглэлийг нь дахин
программчлан өөрчилсөн бөгөөд одоо шинэ чиглэлд аюулгүй явж байгаа ажээ.
Сарны бартаа ихтэй гадаргуу дээр явах үед үүсэж болзошгүй гэмтэл саатлыг хамгийн бага хэмжээнд байлгахын тулд аппаратыг секундэд 10 см зам туулахаар зохион бүтээжээ. Энэтхэг улс 2019 онд Саран дээр сансрын аппарат буулгахаар оролдсон боловч бүтэлгүйтсэн, харин өнгөрсөн долоо хоногт амжилттай буулгаснаар АНУ, ЗХУ, Хятадын дараа ийм амжилтад хүрсэн дөрөв дэх орон болсон билээ.