DW: Пап Францис цөөн католик шашинтантай Монголд айлчилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-09-02 12:00:22

БРЮССЕЛЬ. /DW/. Пап Францис буддын шашин дэлгэрсэн Монгол Улсад анхны түүхэн айлчлалаа хийхээр баасан гаргийн өглөө хүрэлцэн ирэв.


Энэхүү айлчлал нь дэлхийн католик шашинтнуудын хамгийн цөөн тоотой бөгөөд хамгийн шинэ нийгэмлэгийн 1400 гишүүнд урам зориг өгөхийн сацуу Ватикантай хурцадмал харилцаатай Хятад, Орос хоёртой харилцаа холбоогоо хадгалах гэсэн оролдлого гэж үзэж байна.


Монгол улс Зөвлөлтийн холбоотон коммунист засгийн газрыг таягдан хаяж, шашин шүтэх эрх чөлөөг баталгаажуулсны дараа 1992 оноос Католик сүм Монголд үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.


Ази дахь католик шашныг судлагч эрдэмтэн Мишель Чамбоны ярьснаар, Төв Азид анхаарлаа хандуулж, түүнийг Орос, Хятадад үлдээж орхихгүй гэсэн Гэгээн Ширээт Улсын оролдлого бол энэ юм.


Пап Францис пүрэв гарагт Монголын талаар ярихдаа “хүн ам цөөтэй боловч том соёлтой улс” хэмээн тодорхойлоод, энэ урт, аниргүй байдлыг шууд логик ухаанаар бус харин мэдрэмжээрээ ойлгохыг хичээх хэрэгтэй хэмээжээ.  


Баасан гаргийг амарч өнгөрүүлсэн Папын бямба гарагт товлосон айлчлалын хөтөлбөрт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нартай хийх уулзалтууд багтжээ. Мөн тэрбээр эрх баригчид, дипломатчид, иргэний нийгмийн төлөөлөлд хандаж үг хэлнэ. Түүнчлэн мөн өдөр Гэгээн Петр, Паулын сүмд католик шашинтнуудтай уулзана.


Эх сурвалж: Pope Francis visits Mongolia's tiny Catholic community - DW



Связанные новости