Аэробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 11 орны тамирчид оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2023-09-12 16:37:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Аэробик гимнастикийн найм дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг “Буянт ухаа” спорт цогцолборт энэ сарын 15-17-нд зохион байгуулна.


Энэ тухай тэмцээнийг зохион байгуулагчид мэдээлэл хийв. Уг тэмцээнийг манай улс хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа юм.

Монголын гимнастикийн холбоо, Азийн гимнастикийн холбоо, Олон улсын гимнастикийн холбооны дэмжлэгтэй зохион байгуулж буй энэхүү тэмцээний бэлтгэл ажил 90 хувьтай явж байгаа аж.


Тус тэмцээнд оролцохоор Монгол, Австрали, Камбож, Хонгконг, Энэтхэг, Казахстан, Киргиз, Филиппин, БНСУ, Тайвань, Вьетнам зэрэг 11 орны нийт 198 тамирчин оролцохоор хүрэлцэн ирээд байна. Энэ удаагийн тэмцээний онцлог нь бага нас, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангиллаар эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хосын, гурвалсан баг, бүжгийн баг гэсэн 6 төрлөөр явуулах аж. 


Т.Амаржаргал

Связанные новости