Стэп Арэна “Ачит Ихт” ХХК-д нэрших эрх олголоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн улс орнуудад нийтийг хамарсан томоохон үйл ажиллагаа явуулдаг спорт цогцолборууд нэр хүндтэй бизнесийн компаниудад байгууламжийнхаа нэрийг тодорхой хугацаагаар эзэмшүүлэх буюу түрээслүүлэх практик байдаг. Энэ нь олон нийтийг хамарсан томоохон үйл ажиллагаануудаар дамжуулан компанийн нийгмийн хариуцлагаа өргөжүүлэхээс гадна зар сурталчилгаа хийж дэмждэг гэсэн үг. Тухайлбал, АНУ-д Bank of America, PNC Bank, Rio Tinto, Toyota зэрэг компаниуд тухайн улсынхаа хамгийн том арена, спорт цогцолборуудын нэрших эрхийг эдэлдэг бол Японд Nissan Yokohama, Германд Allianz Arena, Австралид Marvel зэрэг томоохон компаниуд олон үйлдэлт аренагаа дэмжин ажилладаг байна.
Монгол Улсад
өвлийн спортыг хөгжүүлэх, урлаг, соёл, спортын төрөлжсөн тэмцээн уралдаан,
төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж буй олон улсын стандартыг хангасан “Стэп
Арэна” буюу Мөсөн өргөө нь бизнесийн нэр хүндтэй компаниудад нэршүүлэх олгох
судалгаа хийж, хэд хэдэн газартай хэлцэл хийсний эцэст “Ачит Ихт” ХХК-д нэрших
эрх олгожээ.
Ингэснээр тус
компани “AIC Степпе Арена” гэх нэрших эрхийг 3 жилийн хугацаатай эзэмшихээр
гэрээ байгуулсан нь дээрх практикийг Монголд нэвтрүүлсэн анхны тохиолдол болж
байна.
Нийгмийн
хариуцлагын хүрээнд ойр орчмын хотхоны 6000 гаруй хүүхдэд зориулан 3х3 сагсан
бөмбөгийн талбай, гар бөмбөгийн 2 талбайг өөрсдийн хөрөнгөөр засаж тохижуулаад
байгаа бөгөөд тоглоход үнэ төлбөргүй.
Мөн Монгол Улсын
Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” санаачилгын хүрээнд 4000 гаруй мод бут,
сөөг тарьжээ. Нийт 12000 ам метр талбайг энэ зуны саруудад засаж тохижуулсан
байна
Монгол Улсад уран
гулгалтын багшлах эрхтэй багш, дасгалжуулагч, тамирчин байдаггүйн улмаас бид
гаднын орнууд руу багшлах хүсэлт илгээсээр ирсэн. Хүсэлтийн дагуу энэ жил Япон улсаас Утако
Вакамацу болон Г.Марал-Эрдэнэ багш нар ирж уран гулгалтын хичээл заахаар болсон.
Сургалт өчигдөр эхэлсэн бөгөөд нийт дараалсан 9 хоногийн буюу 18 цагийн хичээл орох
юм. Энэ сургалт юугаараа онцлох байх вэ хосын төрлөөр хичээллэдгээрээ давуу
талтай гэдгийг тодотгосон.