Шорт трекийн дасгалжуулагчдын сургалт “Стэп арэна”-д болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын олимпын хорооны “Эв санааны нэгдлийн хөтөлбөр”-ийн хүрээнд шорт трекийн дасгалжуулагчийн техникийн сургалт "Стэп Арэна"-д болж байна.
Сургалтад
Хөвсгөл, Ховд, Хэнтий, Булган, Төв аймаг болон Нийслэлийн нийт 47 багш,
дасгалжуулагч, ирээдүйд дасгалжуулагч болох хүсэлтэй залуу тамирчид оролцож байгаа
аж.
Сургалтыг Олон
улсын тэшүүрийн холбоо (ISU)-ны сургагч багш, Голландын Ариен Волтерсын удирдлаган
дор зохион байгуулж байгаа юм.
Сургалт онол -
практик хосолсон танхим - мөс - хуурай бэлтгэл хэлбэрээр өрнөж байна.