Манай охид өрсөлдөгчөө 21:15 оноогоор дутуу гаргалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Ханжөү 2022" Азийн XIX спортын наадмын 3x3 сагсан бөмбөгийн төрөл өнөөдөр эхэлсэн юм.
Монголын 3x3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо Хятадын Хонгконгийн шигшээ багийн эсрэг хийж 21:15 оноогоор дутуу гаргалаа. 3х3 сагсан бөмбөгийн U23 хүртэлх насны залуучуудын баг энэ удаагийн Азийн Наадамд оролцож байгаа. Ө.Индра, Ц.Болорцэцэг, Б.Ариунцэцэг, Э.Нарангоо нарын бүрэлдэхүүнтэй эмэгтэй баг "D" хэсгийн эхний тоглолтдоо ийнхүү ялалт байгуулав.
3х3-ын
эмэгтэйчүүд хэсэгтээ Йордан, Филиппин, Хонконгийн багтай өрсөлдөх байсан ч
тодорхой шалтгааны улмаас Филиппиний баг хасагдсан байна.
Хэсэг
тус бүрээ тэргүүлсэн дөрвөн баг шөвгийн наймд шалгарах эрхээ шууд өвөртлөх бол
дараагийн дөрвөн эрхийн төлөө үлдсэн найман баг нэмэлт тоглолт хийх юм.
Тоглолтын
хуваарь:
09.27
15:55 - Йордан
09.29 13:50 - Филлипин