МУГТ Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ханжөү 2022” Азийн наадмын 73 кг-ын жинд “Токио-2020” олимпын наадмын хүрэл, дэлхийн аварга Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр хагас шигшээд Узбекистаны Мироджон Юүлдошевт торгуулиар ялагдсан бол хүрэл медалийн төлөө Казахстаны Даньяр Шамшаеваас хоёр вазари үнэлгээ авч цэвэр ялсан байна.