Монголын баг медалийн чанараар 22-т бичигдэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-10-07 13:31:44

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Ханжөү 2022” Азийн зуны спортын XIX наадмаас Монголын баг тамирчид гурав дахь алтан медалиа авлаа.


Байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан рекурв төрөлд финалд үлдэж, "Парис-2024" олимпийн эрхээ хэдийнэ өвөртлөөд байсан манай харваач Б.Отгонболд Азийн наадмын аваргын алтан медалийн төлөө БНХАУ-ын харваач Жи Шиан Шоуг 6:2 оноогоор ялж, байт харвааны спортоор Азийн наадмын аварга болсон анхны монгол харваач болж, спортын түүхэн дэх нэгэн шинэ хуудсыг нээсэн юм.

 

Ийнхүү монголчууд гурав дахь алтан медалиа авснаар одоогийн байдлаар Монголын баг тамирчид "Ханжөү-2022" Азийн наадамд оролцож буй 45 орноос медалийн тоогоор 15 дугаар байрт (3 алт , 4 мөнгө, 12 хүрэл, нийт 19 медальтай), медалийн чанараар 22 дугаарт бичигдэж байна. 

Связанные новости