ДОРНОГОВЬ: Онлайн такси үйлчилгээ нэвтэрч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2023 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. “UBCab” онлайн такси үйлчилгээ Дорноговь аймгийн
Сайншанд хотод системээ нэвтрүүлж байна.
Жолоочоор элсэх сонирхолтой хүн https://driverapp.ubcab.mn/ линкээр жолоочийн аппликэйшн татаад Сайншанд хотын "Доктор авто сервис-т ирж жолоочоор бүртгүүлэх боломжтой аж.
“UBCab” онлайн такси үйлчилгээ Сайншанд хотод нэвтэрснээр хувиараа такси үйлчилгээ эрхлэгчдийг бүртгэлжүүлж илүү аюулгүй, найдвартай үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлэх ба иргэд ямар дугаартай таксигаар, хэн гэдэг жолооч үйлчилгээ үзүүлж байгааг тодорхой харах боломжтой бүрдэж байна.
Мөн гэмт хэрэг гарах нөхцөлийг бууруулах, иргэд аюулгүй
орчинд үйлчүүлэх боломжийг бүрдүүлнэ хэмээн албаныхан тодотгов.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
4 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
8 дня