АНУ-д болсон цуврал дэлбэрэлтэд монгол хүн өртөөгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-09-20 12:07:23

Есдүгээр сарын 17,18-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэг, Нью-Жерси хотын Сийсайд цэцэрлэгт хүрээлэн болон Элизабет хотод тус тус болсон дэлбэрэлтэд одоогоор монгол иргэн өртөөгүй хэмээн Вашингтон дахь манай улсын ЭСЯ-ны мэдээллээ  гэж  Гадаад харилцааны яамны консулын газраас мэдэгдлээ.

АНУ-д болсон дээрх дэлбэрэлтүүд хоорондоо уялдаа холбоотой талаар АНУ-ын эрх бүхий байгууллагууд мэдээлэв. Нью-Йорк хотод болсон дэлбэрэлтэд 29 иргэн өртөж, эмнэлгийн анхан шатны тусламж авчээ. Харин Нью-Жерси хотод болсон хоёр дэлбэрэлтэд ямар нэгэн иргэн өртөөгүй байна. Дээрх 3 тохиолдлоос гадна дэлбэрэлт хийх зориулалт бүхий хэд хэдэн төхөөрөмжийг АНУ-ын холбогдох байгууллага илрүүлж, аюулгүй болгожээ. Вашингтон дахь манай улсын ЭСЯ-ны мэдээллийг ч байнга дамжуулна гэж  Гадаад харилцааны яамны консулын газар  мэдэгдэв.

Ж.Батсайхан

Связанные новости