АИ-92 шатахууныг хэвийн олгож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд АИ-92 шатахууны хомсдол үүсэж, иргэд шатахуун түгээх станц дээр дугаарлаж эхэлсэн тухай мэдээлэл гараад буй.
Тэгвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийг яамнаас өнөөдөр өглөөний 07:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 225 вагон цистерн газрын тосны бүтээгдэхүүн байгааг мэдээлэв.
Тодруулбал, дизелийн түлш 86, АИ-92 шатахуун 95, АИ-95 шатахуун 8 вагон, онгоцны түлш 15, пропан ес, бутан 10, газ нэг вагон байгаа аж. Тиймээс шатахуун хомсдох учиргүй гэдгийг албаныхан хэллээ.
Үндэсний статистикийн хорооноос
гаргасан мэдээллээр, нийслэлд АИ-92 шатахуун 2590, орон нутагт
2800 төгрөгийн үнэтэй байгаа юм. Харин дизелийн түлш литр тутамд 3365
төгрөг хүрч 1.3 хувиар өссөн байна.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
2 дня
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
8 дня
Ulaanbaatar