“Denk cup 2023” тэмцээн эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. “Denk parma”-ын нэрэмжит “Denk cup 2023” тэмцээн спортын төв ордны А зааланд эхэллээ.
Тэмцээнд 29 академи клубын 500 орчим жюү жицүч өрсөлдөх бөгөөд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, мастерс ангиллаар зохион байгуулагдах юм байна.