Ган гачгийн улмаас Бали аралд онцгой байдал зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2023-10-20 16:24:16

СИНГАПУР, 2023 оны аравдугаар сарын 20 /TASS/. Индонезын Бали аралд нүүрлэсэн ган гачгийн улмаас арлын эрх баригчид 14 хоногийн хугацаатай онцгой байдал зарласан тухай The Straits Times сонинд мэдээлжээ.


Онцгой байдлыг пүрэв гарагт зарлажээ. Бали мужийн захирагч Санга Маде Махендрагийн мэдэгдсэнээр, долоодугаар сараас аравдугаар сар хүртэл үргэлжилсэн цаг агаарын эрс тэс нөхцлийн улмаас 113 тосгон усны хомсдолд орж, 10 хотод, түүний дотор мужийн нийслэл Денпасарт түймэр гарсан байна.


Индонезын Ерөнхийлөгч Жоко Видодо тус улсад гарсан түймрийг унтраахад арми, цагдаагийнхныг дайчилна гэж мэдэгджээ. 


Связанные новости