Хэрэг бүртгэлтийн нэг хэрэгт 15 объектыг нэгжжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 16-20-нд гэмт хэргийн шинжтэй 98 гомдол, мэдээлэл ирснээс 7-д нь хэрэг бүртгэл нээн, 12-ыг нь прокурорт шилжүүлж, 79-ийг нь хянан шалгаж байна.
Эрүүгийн
840 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас өнгөрсөн долоо хоногт 8 хэргийг шүүхэд
шилжүүлэх, 13 хэргийг хаах, нэг хэргийг
харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэн, 3 хэргийг шалгаж байна. Мөрдөн шалгах
ажиллагаанд одоогоор 815 хэргийг шалгаж, хэрэг бүртгэлтийн нэг хэрэгт 15 объектыг нэгжжээ.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад
хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
Төв аймгийн БШУГ-ын
албан тушаалтан “Г” албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа
урвуулсан гэх;
Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын албан тушаалтан “Г” нь
бусдад давуу байдал олгосон гэх;
“Б” нь Өвөрхангай аймгийн НДХ-д ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгосон гэх;
БЗД дэх
Цагдаагийн газрын хэсгийн байцаагч “М” нь бусдыг залилсан гэх;
УБТЗ-ын Хууль
зүйн албаны удирдах албан тушаалтан “М” нь албан тушаал, эрх мэдлээ урвуулан
ашигласан гэх;
Дархан-Уул аймгийн МХГ-ын (хуучнаар) байгаль орчны хяналтын байцаагч “Д” бусдад
давуу байдал бий болгосон гэх;
Архангай аймгийн МХГ-ын (хуучнаар) удирдах албан тушаалтан “Ц” хахууль авсан гэх;
ЦЕГ-ын Бүртгэл
хяналтын төвийн албан тушаалтан “Ц” нь эхнэр “Л”-тай бүлэглэн бусдаас хахууль
авсан тухай АТГ-аас мэдээлжээ.