Э.Содномпилжээ Азийн наадмын мөнгөн медалийн эзэн боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Ханжөү хотод Азийн зуны спортын IV пара наадам зургаа дахь өдрөө болж байна. Өнөөдөр пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн хэвтээ шахалтын 107 кг-ын жинд “Токио-2020” паралимпын аварга, “Рио-2016” паралимпын хүрэл медальт, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, дэлхийн цомын алт, мөнгөн медальт, Ази тивийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ өрсөлдлөө.
Түүний
хувьд 245 кг-ыг шахсан амжилттай. Харин “Токио-2020” Паралимпын наадмын хүрэл
медальт, Ираны тамирчин 3 дахь оролтоороо 251 кг-ыг амжилттай шахаж, аваргын алтан медаль зүүжээ.
Э.Содномпилжээ
Азийн зуны спортын пара наадмаас иж бүрдэл (“Инчён-2014”-өөс хүрэл,
“Жакарт-2018”-аас алт, “Ханжөү-2022”-оос мөнгө) медаль хүртэж байна.
Ийнхүү
Э.Содномпилжээ “Ханжөү-2022” Азийн пара наадмын Монголын багийн долоо дахь
медаль, хоёр дахь мөнгөн медалийг эх орондоо авчирлаа.