ОУХМ М.Намуун Дэлхийн цомын аварга боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-11-01 10:05:41

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Кёльн хотноо Боксын дэлхийн цомын тэмцээн энэ сарын 28-31-ний өдрүүдэд болж өндөрлөлөө.

 

Дэлхийн цомын тэмцээнд оролцсон Монголын боксын холбооны шигшээ багийн тамирчдаас эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ М.Намуун Дэлхийн цомын финалд шалгарч, Швейцарийн тамирчинтай алтан медалийн төлөө тоглож 5:0-р буулгаж авснаар Дэлхий цомын аварга боллоо.

 

Связанные новости