БАЯНХОНГОР: Сарлагийн сэдэвт 100 орчим уран зургийг дэлгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-11-01 17:47:11

Баянхонгор, 2023 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд Баянхонгор аймгийн Урчуудын эвлэлийн салбарын тэргүүн МУСТА, Монголын урчуудын эвлэлийн гишүүн зураач Г.Цэрэндоржийн "Түмэн сарлаг" уран бүтээлийн үзэсгэлэнг Түүх угсаатны зүй, байгалийн түүхийн музейн Түр үзэсгэлэнгийн танхимд нээлээ.


Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд, холбогдох албаны зочид төлөөлөгч зэрэг 100 гаруй хүн оролцов.


Зураач Г.Цэрэндорж Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын уугуул. Эрдэнэцогт сум нь сарлагийн тоо толгойгоороо улсдаа тэргүүлдэг нутаг учир нутгийн онцлогоо харуулсан сарлагийн тухай бүтээлээрээ дагнасан үзэсгэлэн гаргаж байгаа аж.


Тус үзэсгэлэнд уран бүтээлчийн сүүлийн жилүүдэд бүтээсэн сарлагийн сэдэвт 100 орчим уран зургийг дэлгэжээ. Мөн өөрийн судалбар зургуудаа дэлгэн үзүүлж байгаа юм.


Үзэсгэлэн энэ сарын 1-30-ны өдрүүдэд үргэлжилнэ. 




Связанные новости