Mongolian Mike багийнхаа хамт улирлын эхний тоглолтоо хийж ялалт байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-11-07 16:32:43

Улаанбаатар, арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/.  Сан Франциско Донс баг өнгөрсөн жилд гурваас шидсэн тоогоороо улсдаа долоод орсон байна.

 

Хурдан довтолгоо болон гурвын шидэлт дээр тулгуурласан баг болохоор. Ш.Энхийн-Од буюу Mongolian Mike өөрийн тоглолтод нийцэх багийг сонгожээ.

 

Майк өнөөдөр 11 оноо, долоон дамжуулалт, таван самбар өгч, гурван удаа бөмбөг алдсан үзүүлэлтийг гаргасан бөгөөд баг нь 128:59-өөр өрсөлдөгчөө хожсон байна. Тэгэхдээ Майк 12 минут л талбайд тогложээ.

 

Түүний багийн энэ удаагийн бүрэлдэхүүнд Гүрж, Австрали, Украин, Монгол, Англи, Серби, Хятадын шилдэг тамирчид багтсан байна.

 

Донс дараагийн тоглолтоо арваннэгдүгээр сарын 11-нд Сэйнт Францис их сургуулийн Рэд Флаш багтай хийхээр болжээ. 

Связанные новости