“Жүдо сурагч-2023” тэмцээний эхний өдрийн аваргууд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-11-08 10:39:08

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Монголын жүдо бөхийн холбоо, Япон улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын нэрэмжит “Жүдо сурагч-2023” тэмцээн Сонгинохайрхан дүүргийн БТСХ-ны зааланд өчигдөр эхэллээ.

 

Тэмцээнд хот, хөдөө орон нутгийн 61 клубын 1300 тамирчин бага, дунд, ахлах насны ангилалд өрсөлдөж байна. 

Хоёр өдөр үргэлжлэх тус тэмцээний эхний өдриын дүн гарахад багийн дүнгээр дараах клубүүд тэргүүллээ.

 

Эрэгтэй багийн дүнгээр

1. “Мон- Алтиус -Цагаанбаатар” Академи

2. “Гүрү Дожо”клуб

3. “Цагаан барс Дожо “

 

Эмэгтэй багийн дүнгээр

1.”Гүрү Дожо” клуб

2. Монголын жүдо бөхийн академи

3. ХУД-Женко клуб тус тус эхний 3 байрт шалгарчээ.

 

Ахлах насны ангиллын аваргууд өнөөдөр тодорно.

Связанные новости