Тусгай олимпийн хорооны тамирчид Зүүн Азийн бүсийн тэмцээнд оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-11-08 10:49:21

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Шанхай хотноо энэ сарын 2-7-ны өдрүүдэд Тусгай Олимпийн Зүүн Азийн Бүсийн Флоорболын тэмцээн боллоо.

 

Монгол Улсаа төлөөлж 13 тамирчин Баянгол дүүргийн 70 дугаар сургуулийн эмчилгээний биеийн тамирын багш, сагсан бөмбөгийн спортын дэд мастер Ш.Наранжаргал, Хөдөлгөөн заслын багш, спортын мастер Г.Буянбаатар нарын удирдлага дор оролцжээ.

 

Монголын тусгай олимпийн хорооны шигшээ баг тамирчид 6 орны 8 багаас 4 дүгээр байрт шалгарчээ.

 

Манай тамирчдын хувьд сар гаруйн хугацаанд бэлтгэл хийсэн байна.

Связанные новости