Жюү жицүгийн багийн сүүлч өнөөдөр эх орондоо ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. АНЭУ-ын Абу Дабигийн 2023 оны Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас 72 тамирчинтай 80 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, өсвөрийн ангилалд 4 мөнгө, 6 хүрэл медаль, насанд хүрэгчдийн ангилалд нэг алтан медаль, мастерсийн ангилалд 5 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн.
Жюү Жицүгийн Дэлхийн аваргад оролцсон
өсвөрийн багийн сүүлч “Баялаг” клубын тамирчид 1 мөнгө 4 хүрэл медаль хүртсэн
амжилттай эх орондоо өнөөдөр ирлээ.