ДУНДГОВЬ: Дундговь аймгийн “Бага олимп-2023” спортын наадам эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-11-10 15:17:22
altantogos

Мандалговь, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн “Бага олимп-2023” спортын наадам Мандалговь хотноо эхэлж, нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр аймгийн Биеийн тамир спортын газрын зааланд боллоо.


Олимпын спортын төрлүүдийг орон нутагтаа хөгжүүлж, дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулахаас гадна нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх асуудлыг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган ийнхүү хэрэгжүүлж байгаа ба аймаг, бүс, улсын чанартай спортын хэд хэдэн уралдаан, тэмцээнийг аймагтаа зохион байгуулсан юм. 


“Бага олимп-2023” спортын наадмыг аймгийн ЗДТГ, Биеийн тамир, спортын газар, Сайнцагаан сумын ЗДТГ хамтран  зохион байгуулж байгаа ба 14 сумын 18 ба түүнээс дээш 654 тамирчин оролцож байна.


Уг наадмын оролцогчид шагай харваа, даам, шатар, бадминтон, ширээний теннис, дартс, буудлага, сагсан бөмбөг, гар бөмбөг гэсэн 9 төрлөөр өрсөлдөн, авхаалж самбаагаа сорих юм. Бага олимп 11 дүгээр сарын 12 хүртэл үргэлжилж, дүнгээ гаргана.











Связанные новости