Японы тагнуулын хиймэл дагуулыг H2A пуужингаар хөөргөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-11-13 17:38:37

ТОКИО, 2023 оны арваннэгдүгээр сарын 13 /NHK/. Япон улс тагнуулын мэдээлэл цуглуулах хиймэл дагуулыг H2A пуужингаар хөөргөхөөр төлөвлөж байгаа тухай NHK телевиз мэдээлжээ.


Эх сурвалжийн мэдээлснээр, нэгдүгээр сарын 11-нд баруун өмнөд нутгийн Кагошима муж дахь Танегашима сансрын хөлгийн буудлаас пуужинг хөөргөхөөр товлосон байна.


Тодруулбал, Дэлхийгээс олон зуун километрийн зайнаас манай гаргийн өнцөг булан бүр дэх янз бүрийн байршлын зургийг авах боломжтой хиймэл дагуулыг хөөргөх ажээ. Уг хиймэл дагуулыг Умард Солонгос дахь пуужин хөөргөх талбайнуудыг хянах, байгалийн гамшгаас учирсан хохирлыг үнэлэх зэрэг зорилгоор ашиглах юм.


Энэ оны гуравдугаар сард Японы Н3 шинэ пуужинг хөөргөх ажиллагаа амжилтгүй болсон нь H2A пуужинг хөөргөхөд нөлөөлж болзошгүй хэмээн болгоомжлоход хүргэж байгаа юм. Гэсэн хэдий ч Японы сансар судлалын агентлаг /JAXA/ уг хоёр загварын пуужингийн эд ангиудыг шалгах зэргээр холбогдох арга хэмжээг авчээ. Улмаар Сарнаа буугч аппаратыг тээвэрлэсэн H2A пуужинг есдүгээр сард амжилттай хөөргөсөн билээ.


H2A нь хөөргөх зардал нь өндөр, мөн хуучирсан зэрэг асуудалтай тулгарах болжээ. Уг пуужинг 2025 оны буюу дараагийн санхүүгийн жилд H3 пуужингаар солихоор төлөвлөжээ.

Связанные новости