БАЯНХОНГОР: Эрдэнэцогтод "Сумын төвийн шинэчлэл" төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-11-15 15:16:49

Баянхонгор, 2023 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарын дэмжлэгтэйгээр Баянхонгор аймгийн Өлзийт суманд хэрэгжүүлсэн "Сумын төвийн шинэчлэл" төсөл Галуут, Эрдэнэцогт суманд үргэлжлэн хэрэгжиж байна.


Төвлөрлийг сааруулах, иргэдийг байгаа орчинд нь ая тухтай амьдруулахад чиглэсэн тус төслийг сумд төвлөрсөн хүн амынхаа  нийтлэг хэрэгцээ шаардлагыг хангах үүднээс 2021 оноос дээрх хоёр суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж  байгаа юм.  


Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум нь 4400 гаруй хүн амтай, манай аймгийн томоохон сумын нэг. 


Нийт 5 тэрбумын төсөвт өртгөөр "Бридж Бюлдинг" ХХК-ийн гүйцэтгэж буй "Сумын төвийн шинэчлэл" төслийн хүрээнд Эрдэнэцогт суманд

- 2.5 км автозам

- Цэвэр усны шугам 270м

- Бохирын шугам 1800м

- Цэвэрлэх байгууламж /хоногт 70м3 цэвэрлэх хүчин чадалтай/

- Цэцэрлэгт хүрээлэн

- Спорт тоглоомын талбай

- Гэрэлтүүлэг

- Явган хүний зам

- Төрийн байгууллагын ариун цэврийн байгууламж 

- Тохижилтын ажлуудыг тус тус хийжээ.  


Төслийн хүрээнд төрийн байгууллагууд цэвэр бохирын шугамдаа холбогдсон бөгөөд ирэх долоо хоногт улсын комисс ажиллах юм байна. 

Связанные новости