БАЯНХОНГОР: Үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний танилцуулгыг эмхэтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-11-16 10:36:07

Баянхонгор, 2023 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Үйлдвэрлэгч – иргэн хоёрыг шууд холбох "Баянхонгорт үйлдвэрлэв" эмхэтгэлийг хэвлүүлжээ.


Гурав дахь жилдээ шинэчлэн гаргаж буй тус номыг энэ удаад 450 ширхгийг хэвлүүлсэн байна. Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах ил тод байдлыг нэмэгдүүлэх “Best” хөтөлбөрөөс санхүүжүүлэн тус номыг хэвлэн гаргасан бөгөөд тэд аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхантай уулзаж, номын дээжээсээ гардуулав.


Тус эмхэтгэлд орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулахаар 12 сумын 54 иргэн, бүлэг, нөхөрлөл, хоршоо, ХХК-ийн 110 гаруй төрлийн хөнгөн, хүнс, газар тариалан, гар урлалын бүтээгдэхүүний зурагт мэдээллийг үйлдвэрлэгчийн утас, хаяг бусад нэмэлт мэдээлэлтэй тус бүр багцлан байршуулжээ.


Мөн "Best” хөтөлбөрийн танилцуулга, жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хууль тогтоомж, хоршоод, сангийн тодорхойлолт  журам, үйлдвэрлэл эрхлэгчдэд өгөх холбогдох зөвлөмжийг багтаасан байна.



Связанные новости