“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн нэрс тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ“Оюу Толгой” ХХК-ийн Монголын талын хувийг “Эрдэнэс Монгол” компани эзэмшдэг. Тэгвэл тус компанийн удирдлагууд “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүнээр Б.Мөнхбаатар болон Н.Багабанди, Ч.Алтаннар нарыг томилжээ.
Б.Мөнхбаатар нь “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирлын албыг саяхан хүлээж авсан юм. Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч асан Н.Багабанди нь “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн анхны гишүүнээр өмнө нь ажиллаж байсан. Харин хэрэглээний математикч мэргэжилтэй Ч.Алтаннар нь Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургуулийн захирлаар ажиллаж байсан бөгөөд “Оюутолгой” компанид нэгэн үе ажиллаж байжээ.
Б.Заяа
Связанные новости

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
5 дня

Второй этап отбора подрядчика для проекта строительства метрополитена будет объявлен в августе
5 дня