"IHC esports" баг дэлхийн аваргын "Grand final"-д тоглох эрхээ авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 27/МОНЦАМЭ/. Манай улсын "IHC esports" баг PUBG Mobile тэмцээний "Last chance" шатанд өрсөлдөж 85 оноотойгоор дөрөвдүгээр байрт бичигдсэнээр дэлхийн аваргын "Grand final"-д тоглох эрхээ авлаа.
Дэлхийн
шилдэг 24 баг өрсөлдсөн уг тэмцээний сүүлийн тоглолтод “IHC Esports” баг 23
оноо авсан нь тэднийг финалын тоглолтод шалгарах гол үзүүлэлт болсон
байна.
Тус
тэмцээний эхний гурван байрт Тайландын "Faze", Польшийн
"PJEV", Вьетнамын "DX" зэрэг багууд багтсан байна.
"IHC
esports" баг эхний шатны 11 тоглолтын дараах байдлаар дэлхийн аваргын
төлөө өрсөлдөх байранд ороход 11 оноо дутуу байсан. Гэхдээ эцсийн мөчид тун
чадварлаг тоглолт үзүүлж 13 "kill"-ийн үзүүлэлттэй "winner
winner chicken dinner"-ийг хүртсэн юм. Мөн "IHC esports" багийн
тоглогч "Demo" буюу Б.Батбагана нийт 22 kill хийснээр бусад багийн
тоглогчдыг тэргүүлэв.
1.4
сая ам.долларын шагналын сантай зохион байгуулагдах PUBG Mobile тоглоомын 2023
оны ДАШТ-ий "Grand final"-д манай улсаас "4Merical
vibes", "Stalwart esports" "IHC esports" гэсэн
гурван баг оролцохоор боллоо.