Улсын харцага Н.Золбоо “Усны элч”-ээр өргөмжлөгдлөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсад усны инженерийн салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнөө боллоо.
Түрүү
бөхийг “Усны элч”-ээр өргөмжлөх энэхүү барилдаанд Баянхонгор аймгийн Баянбулаг
сумын харьяат “Хүч” спорт хороо, “Нэгдэл” клубийн бөх Монгол Улсын харцага Н.Золбоо
түрүүлж усны элч төлөөлөгч бөхөөр өргөмжлөгдөв.
Харин
Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын заан Д.Анар үзүүр бөхөөр тодорсон
байна. Түүний хувьд 25 сарын дараа ийнхүү өргөөнд үзүүрлэж байна.
Барилдааны
их шөвөгт улсын начин Г.Ганжад, улсын начин Т.Дүгэрдорж нар шалгарсан бол, дунд
шөвөгт улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Д.Амаржаргал, аймгийн хурц
арслан Х.Энхчулуун, аймгийн нэмэх начин М.Гантулга нар шалгарчээ.