ҮШБ-ийн тамирчид “Парис-2024” олимп, паралимпийн 8 эрх аваад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-12-18 14:23:32

Улаанбаатар, 2023  оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид энэ жил Парисын зуны олимп, паралимпын эрх олгох болон оноо цуглуулах нийт 103 тэмцээн уралдаанд оролцож, 151 медаль хүртжээ.


Спортын 25 төрөлд шигшээ багийн 194 тамирчин бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай улсын тамирчид 7 мөнгө, 8 хүрэл медаль хүртсэн нь олимпын өмнөх бэлтгэлийн чанарыг харуулж байна.

 

2023 оны спортын онцлох үйл явдал болсон “Ханжөү-2022” Азийн зуны спортын наадам болон пара наадмаас 4 алт, 7 мөнгө, 13 хүрэл авсан нь онцгой амжилт юм. Мөн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 8 алт, 3 мөнгө, 13 хүрэл медаль хүртэж, Залуучуудын Азийн АШТ-ээс 1 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль аваад байна.

 

Түүнчлэн “Их дуулга”-аас 4 алт, 6 мөнгө, 10 хүрэл медаль хүртсэн бол гранпри тэмцээнээс 3 алт, 3 мөнгө, 7 хүрэл медаль, дэлхийн цомоос нэг алтан медаль хүртжээ.

 

Олимп, паралимпын эрх олгох болон бусад тэмцээн уралдаанаас 13 алт, 13 мөнгө, 14 хүрэл медаль, Оюутны Универсиад наадмаас 4 хүрэл медаль хүртлээ.

 

Монголын ҮШБ-ийн тамирчид 34 алт, 43 мөнгө, 74 хүрэл медаль буюу нийт  151 медаль хүртсэн амжилтаар 2023 оныг үдэж байна.

 

“Парис-2024” зуны олимп, паралимпын наадмын 8 эрх авсан байгаа бөгөөд жүдо, хүндийн өргөлт, таеквондо, пауэрлифтинг зэрэг оноо цуглуулах болон хэмжигдэхүүнтэй спортын төрлөөр эрх авсан тамирчдыг ирэх онд зарлах юм.

 

Одоогоор “Парис-2024” олимп, паралимпын эрх авсан тамирчдыг танилцуулж байна.

1. О.Есүгэн-Буудлага

2. Б.Отгонболд-Байт харваа

3. О.Есүгэн-Бокс 50 кг

4. Д.Отгонжаргал-Чөлөөт бөх 50 кг

5. Э.Дэлгэрмаа-Чөлөөт бөх 68 кг

6. С.Жамбалжамц-Дугуй

7. Пара байт харвааны баг

Связанные новости