ЦУОШГ: Хоёрдугаар сард төвийн нутгаар хүйтэн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-10 10:40:10

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх 2-4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргасан байна. Ирэх сард нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, төвийн аймгуудын нутгаар хүйтэн байх нь ээ. Харин гуравдугаар сард ихэнх нутгаар хүйтэн байх төлөв гарчээ. Тэгвэл дөрөвдүгээр сараас нийт нутгаар дулаарах юм байна.


Хур тунадасны хувьд хоёр болон дөрөвдүгээр сард говийн болон зүүн аймгуудаар олон жилийн дунджаас ахиу байх бол гуравдугаар сард олон дундажтай адилхан байна.


Цаг агаарын урьдчилсан төлөвийн хугацаанд цаг агаарын огцом дулаарал, хүйтрэл үе үе ажиглагдах бөгөөд үүнтэй холбоотойгоор малчид, ард иргэд мал бэлчээх хугацаагаа тохируулах, өвс тэжээлийн нөөцөө хангах, мал төллүүлэх хашаа хороогоо эртнээс бэлтгэж, цаг агаарын мэдээгээ цаг тухай бүрд авч, сонор сэрэмжтэй байхыг анхааруулав.

 

Хоёрдугаар сард агаарын дундаж температур Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговиор олон жилийн дунджаас дулаан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Связанные новости