Биатлончид тэмцээнээ өндөрлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-24 12:11:56

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Солонгосын Канвон хотод залуучуудын өвлийн олимп тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр манай тамирчдаас биатлончид холимог буухиан төрөлд уралдлаа. Эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр тамирчнаас бүрдсэн нийт 26 баг 4х6 км-ийн буухиад уралдсан юм.


Италийн баг 1:15:12.4 цагийн амжилтаар түрүүлж, Франц 1:16:25.4 үзүүлэлтээр удаалсан бол Чехийн биатлончид 1:18:23.4 цагаар хүрэл медалийн эзэн боллоо.


Х.Эрдэнэтунгалаг, Д.Нямсүрэн, Б.Сүхбат, Т.Амарсанаа гэсэн бүрэлдэхүүнтэй Монголын баг уралдаанаа амжилттай дуусгаж 21-р байрт оров. Энэ уралдаанаар “Канвон-2024” олимпын биатлоны тэмцээн өндөрлөж байна.

Связанные новости