Хөвсгөл аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2024-01-24 12:30:38

Улаанбаатар, нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс баруун зүгт 67 км-т 4.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөлт өнөөдөр 12.15 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.


Газар хөдлөлтийн хүчийг хоёр төрлийн хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдлөлт болж байгаа төв хэсгийг хэмжиж буй үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр буюу хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг.


Дэлхийн гадаргын хуваагдсан хавтангуудын харилцан үйлчлэлийн дүнд ямар нэгэн цэгт хуримтлагдсан энерги сейсмик долгионд шилжин чөлөөлөгдөж, газрын гадаргуугаар тархах үзэгдлийг газар хөдлөх гэдэг. Дэлхийн гадаргуу 20 салангид тектоникийн хавтангаас тогтдог бөгөөд эдгээр нь нэгэндээ түлхэлт үзүүлж байдаг аж. 

Связанные новости