Хоёрдугаар сарын эхээр зарим нутагт цасаар шуурна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 2-нд нутгийн баруун өмнөд хэсэг, 3, 4-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, шуурна.
Өнөөдөр Халх
голын сав нутгаар, хоёрдугаар
сарын 2-нд баруун, говийн
аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн
аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 4-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн
зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 5-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг
нутаг, Халх голын сав газраар, 6-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз
голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи өнөөдөр,
маргааш тал, хээрийн нутгаар, 2 дугаар сарын 3, 4-нд Алтайн уулархаг нутгаар, 5-нд төвийн аймгуудын нутгийн, 6-нд
зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэхийг ЦУОШГ-аас мэдээлэв.
Агаарын температур Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнө
-37...-42, өдөртөө -22...-27, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,
Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон,
Улз, Халх голын хөндийгөөр шөнө -28...-33, өдөртөө -18...-23, говийн бүс
нутгийн өмнөд хэсгээр шөнө -11...-16, өдөртөө -3...-8, бусад нутгаар шөнө
-22...-27, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна.
Ирэх сарын
эхээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг сулрах аж.