Өмнөговь аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт 5.10 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Газар хөдлөлт тус
аймгийн Цогтцэций сумын төвөөс баруун зүгт 18 км, Ханхонгор сумын төвөөс зүүн зүгт 69 км, Цогт-Овоо
сумын төвөөс урд зүгт 72 км зайд болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.
Газар хөдлөлтийн хүчийг хоёр төрлийн хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдлөлт болж байгаа төв хэсгийг хэмжиж буй үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр буюу хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг.
Дэлхийн гадаргын
хуваагдсан хавтангуудын харилцан үйлчлэлийн дүнд ямар нэгэн цэгт хуримтлагдсан
энерги сейсмик долгионд шилжин чөлөөлөгдөж, газрын гадаргуугаар тархах
үзэгдлийг газар хөдлөх гэдэг. Дэлхийн гадаргуу 20 салангид тектоникийн
хавтангаас тогтдог бөгөөд эдгээр нь нэгэндээ түлхэлт үзүүлж байдаг аж.