Монгол оронд зонхилон тархсан 10 хэв шинжийн хөрсний монолитыг музейд байршуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Байгалийн түүхийн музейн үзмэрт зориулан Монгол оронд зонхилон тархсан 10 хэв шинжийн хөрсний монолитыг хийж Байгалийн түүхийн музейн Газарзүй-геологийн танхимд байршуулжээ.
Тодруулбал, Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Хөрс судлалын салбарын хөрс судлаач эрдэмтэд 10 хэв шинжийн хөрсний 1м х 0.3м хэмжээтэй монолитыг хийж, хөрсний тархалтын зураг болон тайлбарын хамт тус музейд хүлээлгэн өгсөн байна.
Хөрсний монолит бол байгаль
дээрх хөрсний зүсэлтийн бодит үзүүлэн бөгөөд байгалийн нөхцөл дэх хөрсний үе
давхарга, морфологи шинж чанаруудыг бодитоор харуулдгаараа сургалтын болон
танин мэдэхүйн ач холбогдолтой аж.