Их нууруудын хотгор, говийн бүсийн өмнөд хэсгээр +30 градус хүртэл хална

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-08-23 10:44:03

 Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Төвийн болон говийн аймгуудын нутгийн баруун, хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно.

Бусад нутгаар бороо орохгүй.


Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.


Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +16-+21, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +25-+30, бусад нутгаар  +20-+25 градус дулаан байна.

Связанные новости