ДУНДГОВЬ: Сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд 48 бөх зодоглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-02-05 10:25:17
altantogos

Мандалговь, 2024 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. ХVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан 2 дугаар сарын 4-нд болж, улсын начин А.Алтанхуягаар манлайлуулсан 48 бөх барилдлаа.


Барилдааныг Дундговь аймгийн ЗДТГ, Биеийн тамир, спортын газар, аймгийн Бөхийн холбоо, бурхан шашинтны төв Дашгэнпэллин хийд, “Амгалан дэлгэрэх” төв хамтран зохион байгуулжээ.



Барилдаанд Гурвансайхан сумын харьяат Аймгийн арслан Б.Доржсүрэн түрүүлж, Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Аймгийн харцага Ч.Чойжилсүрэн үзүүрлэсэн бөгөөл их шөвгийн гуравт Эрдэнэдалай сумын харьяат Аймгийн арслан Д.Энхболд шалгарч үлджээ.


Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг Эрдэнэдалай сумын харьяат, залуу бөх Г.Лхамжав, Уран барилдааны шагналыг Баянжаргалан сумын харьяат, аймгийн заан Б.Анандпүрэв, Улсын цолд ойрхон бөхийн шагналыг Хулд сумын харьяат, аймгийн заан М.Баттүвшин нар хүртсэн байна 


Өсвөрийн бөхийн барилдаанд Хулд сумын өсвөрийн бөх, шонхор Э.Амьдрал түрүүлж, Адаацаг сумын өсвөрийн бөх, шонхор Э.Очирваань үзүүрлэлээ.










Связанные новости