ДУНДГОВЬ: Залуучуудыг спортоор хичээллүүлж, хөгжүүлэх цаг гаргахаар шийдвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-02-14 11:10:59
altantogos

Мандалговь, 2024 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ, Залуучуудын хөгжлийн төв, БТСГ хамтран залуучуудыг спортоор хичээллүүлж, хөгжүүлэх цаг гаргахаар шийдвэрлэлээ.  


Залуучуудыг идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, спортоор хичээллэхэд уриалж, бие бялдрыг нь хөгжүүлэх, улмаар чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэн, баг хамт олон болох боломжийг бүрдүүлэхийн тулд 7 хоног бүрийн баасан гаргийн 15.00-17.00 цагийг "SPORT TIME"  болгохоор болжээ.


Спортоор хичээллэх тус үйл ажиллагааг энэ долоо хоногийн баасан гаргаас эхлэхээр төлөвлөсөн бөгөөд оролцогчид тус үйл ажиллагаанд үнэ төлбөргүй хамрагдана.


Энэ талаар Залуучуудын хөгжлийн төвөөс тодруулахад тухайн долоо хоногийн "SPORT TIME" үйл ажиллагаанд оролцох залуучууд https://forms.gle/Fs4GFmQUdMzvudb29 линкээр орж бүртгүүлэх бөгөөд эхний цугларалтаар спортын ямар төрлөөр хичээллэж, ямар уралдаан тэмцээн зохион байгуулахыг хамтран төлөвлөнө гэлээ. Одоогийн байдлаар 60 гаруй хүн тус үйл ажиллагаанд оролцохоор бүртгүүлжээ.   

Связанные новости