Төлбөрийн тэнцэл 31.5 сая ам.долларын алдагдалтай гарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭТөлбөрийн тэнцэл 31.5 сая ам.долларын алдагдалтай гарлаа хэмээн Монголбанкнаас мэдээллээ.
Тодруулбал алдагдлын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 85 хувиар буюу 181.1 сая ам.доллараар буурсан үзүүлэлттэй гарсан байна. Үүнд орлогын дансны алдагдал 37 хувиар буюу 249.3 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ.
Харин хөрөнгө ба санхүүгийн данс 195.2 сая ам.долларын ашигтай гарсан байна. Өнгөрсөн оны мөн үеэс 65 хувиар буюу 356.1 сая ам.доллараар буурсан нь багцын хөрөнгө оруулалт болон бэлэн мөнгө ба харилцах дансны санхүүжилт буурснаар тайлбарлагдаж байна.
Шууд хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгө оруулалтын дансанд орсон өөрчлөлт нь Оюутолгой компани хөрөнгө оруулагчаас авсан зээлээ арилжааны зээлээр дахин санхүүжүүлсэн ажил гүйлгээтэй холбоотой бичилт хийсэнтэй холбоотой аж.