АШУҮИС-ийн Төв эмнэлэг ISO7101:2023 стандартыг нэвтрүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн Төв эмнэлэг Монголын эрүүл мэндийн байгууллагуудаас анх удаа International Organization for Standarization ISO7101:2023 Healthcare Organization Managment стандартыг нэвтрүүлжээ.
Олон улсын чанарын баталгаажилт хийх эрх бүхий QAI (Quality and Accreditation Institute) байгууллага нь олон улсын 16 стандартын дагуу магадлан итгэмжилдэг бөгөөд тус байгууллагын шинжээч нар АШУҮИС-ийн Төв эмнэлэгт 2025 оны тавдугаар сарын 12,13,14-нд ажиллаж, зөвлөмжийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлсэн байна.
АШУҮИС-ийн Төв эмнэлэг ISO7101:2023 стандартын шинэ шалгуураар Монгол Улсын эмнэлгүүдээс анх удаа амжилттай үнэлүүлсэн гэрчилгээгээ хүлээн авчээ.