ӨНӨӨДӨР: Цэрэг, хууль сахиулахын эмэгтэй ахлагч нар чуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 6-ны лхагва гарагт болох зарим үйл
явдлын тойм:
09.00 цагт: Төрийн ордонд: Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 500 эмэгтэй ахлагч нарын чуулна. Утас: 9979-5099, 9999-7810.
09.30-17.00 цагт: “Новотел” зочид буудалд: “Монгол Улсын гамшгийн эрсдлийн үнэлгээ, төлөвлөлт, эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалт болно.
09.30 цагт: Хүүхдийн ордонд: "Үндэсний сэтгүүл зүй-111" жилийн баярын хуралтай.
-ХБНГУ-ын Холбооны цахим хөгжил, тээврийн сайд Фолькер Виссингийн мианай улсад хийж буй айлчлал үргэлжилж байна.
10.00-13.00 цагт: МҮХАҮТ-д: “Хөдөлмөрийн
зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглал” судалгааны үр дүнг
танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг болно.
11.00 цагт: ОБЕГ-т: УОК-оос цаг үеийн асуудлаар
мэдээлэл өгнө.
-Засгийн
газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
11.30 цагт: Монголын Үндэсний музейн хамт олон мэдээлэл
хийнэ.
12.00 цагт: “Монгол Ньюс” мэдээллийн төвд: Олон
улсын эрүүгийн шүүх Монгол Улсын иргэн Г.Ган-Очирын өргөдлийг хүлээн авсан талаар хэвлэлийн бага хуралтай.
-Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд "Цааны баяр-2024" соёлын наадам үргэлжилж байна.