СЭЛЭНГЭ: Туулах чадвар сайтай автомашинуудыг олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-03-17 17:51:33

Сүхбаатар, 2024 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд цаг агаарын хүнд нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос туулах чадвар сайтай автомашинуудыг шийдвэрлэж байна. 

 

Сэлэнгэ аймгийн төр, төсвийн байгууллагуудаас иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дээрх авто машинуудыг гардуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

 

Монгол Улсын Засгийн газар, УОК-оос Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт бүрэн тоноглогдсон туулах чадвар сайтай автомашин, Хүдэр, Орхон сум, Номгон тосгонд түргэн тусламжийн машин, Сүхбаатар сумын ЗДТГ-т УАЗ-фургон, ХХААГ, Хилийн цэргийн 0101, 0243-р ангид тус тус автомашин олголоо.

 

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд болсон дээрх үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Б.Тулга нарын албаны хүмүүс оролцлоо. 

Связанные новости