ДУНДГОВЬ: Жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 200 гаруй тамирчин оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-03-26 14:15:47
altantogos

Мандалговь, 2024 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Мандалговь хотод жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 24, 25-нд болж, 200 гаруй тамирчин оролцжээ.


Тэмцээнд Сайнцагаан сумын Эрдмийн далай цогцолбор, Говийн ирээдүй цогцолбор, Хүмүүнлэг, Цэгц билиг, Мандал сургууль болон Хулд, Өндөршил, Гурвансайхан, Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Өндөршил сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид бага нас-охид, хөвгүүд, дунд нас-охид, хөвгүүд, ахлах нас-охид, хөвгүүдийн төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна. 


Монголын жүдо академийн Дундговь аймаг дахь салбар 2022 оны 4 дүгээр сард анх нээлтээ хийж байсан бол жүдогоор хичээллэдэг хүүхдүүдийн тоо ийнхүү өсжээ.


Тэмцээнд Сайнцагаан сумын Говийн ирээдүй цогцолбор сургуулийн 26 хүүхэд шагналт байр эзэлж, багийн дүнгээр тэргүүлсэн бол Хүмүүнлэг сургуулийн баг хоёр, Эрдмийн далай цогцолбор сургуулийн баг тамирчид гуравдугаар байр эзэлсэн байна. 



Связанные новости