БАЯНХОНГОР: “Суралцагч хот” төсөлт үйл ажиллагааг өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-03-26 15:22:47

Баянхонгор, 2024 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Суралцагч хот” төсөлт үйл ажиллагааг зохион байгуулж байна.


Энэ хүрээнд гуравдугаар сарын 25-27-ны өдрүүдэд “Аюулгүй амьдрах чадвар” багц сургалтыг зохион байгуулж, Амьдрах ухааны боловсролын сургагч багшийг бэлтгэлээ.


Үүнд:

-Хүн хоорондын эерэг, зөв харилцаа, 

-Харилцаанаас үүдэлтэй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чадварт суралцах зорилго бүхий шийдвэр гаргах, 

-Стрессийг зохицуулах, төлөвлөх, бусдыг мэдэрч ойлгох зэрэг амьдрах ухааны 12 модуль сургалт, 

-Хүүхэд, эцэг эхчүүдэд ажил, мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх, 

-Өөрийн болон өрхийн орлогыг нэмэгдүүлэх амьжиргааны ухааны (лааны урлал, давсан урлал, сутаж урлал) сургалтууд багтжээ.



Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Насан туршийн суралцахуйн төв, аймгийн Насан туршийн суралцахуйн төвүүд 2024 онд “Багш солилцоо” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд тус дүүргийн Насан туршийн суралцахуйн ттөвийн менежер Б.Оюун-Эрдэнэ, багш Н.Анхсүх, нийгмийн ажилтан Ж.Эрдэнэцэцэг нар тус үйл ажиллагаанд сургагч багшаар ажиллаж байна. Сургалтад аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн 7, сумдын нэгжийн 19 менежер, багш, ЕБС-ийн 30 нийгмийн ажилтан оролцож байна.


Амьдрах ухааны сургагч багшийг бэлтгэснээр орон нутгийн ЕБС-ийн анги удирдсан багш нарыг чадваржуулах, улмаар хамтын үйл ажиллагаагаар сургуулийн сурагчид, эцэг, эхчүүдэд амьдрах ухааны боловсрол олгож, зорилготой сурч хөгжих, мэргэжлээ зөв сонгоход нь чиглүүлж, дэмжлэг үзүүлэх юм.

Связанные новости