Олон улсын нислэгийн хуваарьт өөрчлөлт оржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод их хэмжээний цас орж, цасаар шуурч байгаагаас шалтгаалан үзэгдэх орчин хязгаарлагдаж, “Чингис Хаан” олон улсын нисэх буудал хүрэх хурдны замын зорчих хөдөлгөөн хаагдсаны улмаас өнөөдрийн олон улсын нислэгүүдийн хуваарьт цагт өөрчлөлт оржээ.
Гуравдугаар сарын
27-ны өдрийн олон улсын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарийг хүргэе /орон нутгийн цагаар/.
-Улаанбаатар-Франкфурт
чиглэлийн ОМ137 аяллын нислэг “Чингис Хаан” олон улсын нисэх буудлаас 12:00
цагт хөөрч, Франкфурт хотод 14:20 цагт бууна.
-Франкфурт-Улаанбаатар чиглэлийн ОМ138 аяллын нислэг Франкфурт хотоос 15:50 цагт хөөрч, “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд гуравдугаар сарын 28-ны 07:00 цагт бууна.
-Улаанбаатар-Сөүл
чиглэлийн ОМ301 аяллын нислэг “Чингис Хаан” олон улсын нисэх буудлаас 09:30
цагт хөөрч, “Инчён” олон улын нисэх буудалд 13:50 цагт бууна.
-Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 аяллын нислэг Инчён олон улсын нисэх буудлаас 16:20 цагт хөөрч, “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд 19:05 цагт бууна.
-Улаанбаатар-Бээжин
чиглэлийн ОМ223 аяллын нислэг “Чингис Хаан” олон улсын нисэх буудлаас 09:40
цагт хөөрч, Бээжин хотод 11:55 цагт бууна.
-Бээжин-Улаанбаатар чиглэлийн ОМ224 аяллын нислэг Бээжин хотоос 12:55 цагт хөөрч, “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд 15:10 цагт бууна.
-Улаанбаатар-Токио
чиглэлийн ОМ501 аяллын нислэг “Чингис Хаан” олон улсын нисэх буудлаас 10:00
цагт хөөрч, Нарита ОУНБ-д 15:35 цагт бууна.
-Токио-Улаанбаатар
чиглэлийн ОМ502 аяллын нислэг “Нарита” олон улсын нисэх буудлаас 16:35 цагт
хөөрч, “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд 21:40 цагт буухаар тус тус
төлөвлөж байна.