Намуудыг бүртгэхээс татгалзлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлсын Дээд шүүх “Бие Даагчдын Нэгдсэн Нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Б.Дугарсүрэнгийн, мөн “Нэгдмэл Монгол Нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Х.Батсуурийн гаргасан хүсэлтийг өнөөдөр хянан хэлэлцлээ.
Эдгээр намуудын хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзэж, Дээд шүүх тэдгээрийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.
Эдгээр намууд нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.
Связанные новости

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
4 дня

Второй этап отбора подрядчика для проекта строительства метрополитена будет объявлен в августе
4 дня
Комментарии