Зам засварын ажлыг шөнөөр гүйцэтгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-08 14:42:13

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Авто замын урсгал болон ээлжит засварыг шөнийн цагаар гүйцэтгэж байна.


Энэ онд нийслэлийн 17 байршилд 19.5 км авто замд ээлжит засвар хийхээр төлөвлөсөн бөгөөд урсгал засвар буюу нүхэн эвдрэл, заадас засварлах ажлыг тогтмол гүйцэтгэж байгаа юм.


Тодруулбал, Амгалангийн замд ээлжит засвар шинэчлэлийг хийж байгаа бол Шархадны авто замд урсгал засвар хийн, нүхэн эвдрэлийг халуун асфальтаар нөхөж байна. Авто замыг засахдаа хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж ачаалал үүсгэхгүйн тулд тулд шөнө буюу 22:00-06:00 цагийн хооронд хэсэгчлэн засварлаж буй.


Ботаникаас Улиастайн гүүр хүртэлх 2.4 км авто замын засвар шинэчлэлийг эхлүүлсэн бөгөөд эхний ээлжид “Цагдаа” хотхоны уулзвараас Ботаникийн эцэс хүртэлх 800 метр авто замыг асфальтаар хучина. Тус авто зам 1970 онд ашиглалтад орсон бөгөөд 2006 онд их засвар, 2014 онд борооны ус зайлуулах шугамыг нэмэж хийжээ.





Связанные новости